Тэтгэвэрт гарсан хосууд аялалын хөлөг онгоцон дээр үүрд амьдрахын тулд байшингаа заржээ


2022-05-16 13:22:35

Сиэтл хотын иргэн Анжелин, Ричард Берк нар өдрийн 43 доллараас бага үнээр аялалын хөлөг онгоцон дээр үүрд амьдрахын тулд байшингаа заржээ

Бидний энэ шийдвэр санхүүгийн ач холбогдолтой бөгөөд моргейжийн зээлээс бага зардалтай гэж хэлсэн. Тэд өдөрт 35 фунт стерлинг (43 доллар) төлж, аялалын хөлөг онгоцон дээр амьдрахаар сонгосон хүмүүсийн нийгэмлэгт нэгдсэн. Энэхүү нийгэмлэгт элсэгчдийн тоо жил бүр нэмэгдсээр байдаг аж.

Нягтлан бодогч асан Анжелин Берк өдөрт ойролцоогоор £35 ($43) буюу бүх хоол, ундааны зардлыг нөхөхөд тэд аялалын хөлөг онгоцыг байнгын гэр болгож чадна гэж тооцоолжээ.

Хосууд 2021 оны 5-р сард байшингаа зарсны дараа анхны аялалдаа гарсан. Түүнээс хойш тэд далайн аялалын хооронд хуурай газар унтдаг ховор тохиолдлуудад найз нөхөд, хамаатан садандаа хонодог.Шинэ амьдралаа эхлүүлснээсээ хойш Итали, Исланд, Сингапурт айлчилж, Сиэтлээс Сидней хүртэл 51 хоног аялсан байна.

“Бидний анхны төлөвлөгөө бол өөр өөр улс орнуудад нэг сар байж, нас ахих тусам аялалын хөлөг онгоцонд суух байсан” гэсэн.

Далайн аялалын Storylines компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Алистер Пунтон “Усан онгоцонд байхгүй зүйл үнэ цэнэтэй зүйл биш” гэж хэлдэг. Storylines шинэ аялалын хөлөг онгоцондоо 500,000 доллараас эхлэн бүрэн тавилгатай байшинг санал болгодог. Усан онгоцонд кино театр, гурван усан сан, 20 ресторан, эрүүл мэндийн төвтэй.

Тус компани нь 12, 24, 60 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр хөлөг онгоцны өрөөнүүдээ зарж байгаа бөгөөд 2024 онд зургаан тивд 1000 хоногийн аялалаа эхлүүлэх юм.

Эх сурвалж: Business Insider

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү