Украины эсэргүүцлийн гол цэг Мариуполь Оросын армийн бүрэн хяналтанд орлоо


2022-05-18 11:32:48

Украины эсэргүүцлийн сүүлчийн гол цэг Мариуполь их бууны ширүүн довтолгоонд өртснөөр Оросын армийн бүрэн хяналтанд орлоо. Украин “бууж өгөх” гэдэг үгийг хэрэглэхээс зайлсхийсэн ч Мариуполь дахь тулаанаа дуусгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Украин гангийн үйлдвэрээс цэргүүдээ нүүлгэн шилжүүлж, хотыг Орост шилжүүлсэн. Цэргүүд Азовсталийн гангийн үйлдвэрт хэдэн долоо хоног байсан бөгөөд тэдний олонх нь шархадсан бөгөөд хангалттай хоол хүнс, усаар хангагдаагүй байжээ. Тус хот нь Орост стратегийн давуу талыг олгодог, Оросын хяналтад байдаг Крым болон зүүн Донбассын бүс нутгаас хуурай замын замд хяналт тавих боломжийг олгодог юм. Өөрөөр хэлбэл Мариуполийг эзлэн авснаар Оросын хяналтад байдаг зүүн нутаг дэвсгэрээс Хар тэнгис хүртэлх зам нээгдэнэ.

Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас Азовсталь дахь цэргүүдийн амийг аврахын тулд тэднийг орхих тушаал өгсөн. “Мариуполийн хамгаалагчид бол бидний үеийн баатрууд. Тэд түүхэнд үүрд мөнх” гэж мэдэгдэв. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский хот бүхэлдээ сүйрсэн Оросын мэдэлд орсон гэхэд хэцүү. Энэ газрыг эргүүлэн авч, дахин барина гэж амлалаа.

Зэвсэгт хүчнийхэн “хүнд шархадсан” 53 цэргийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Тэднийг Оросын хяналтад байдаг Новоазовск хотын эмнэлгийн байгууллагад хүргэнэ гэж мэдэгдэв. Мөн тус үйлдвэрээс нэмж 211 цэргийг гаргаж, дараа нь Оросын хоригдлуудаар солино гэж мэдэгджээ.

Мариупольд байсан эмэгтэйчүүд, хүүхдүүд бүхий олон зуун энгийн иргэд үйлдвэрт хоргодож байхад нь энэ сарын эхээр нүүлгэн шилжүүлсэн байсан юм.

Эх сурвалж: Business Insider

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү