Оросууд хуурамч бүгд найрамдах улс байгуулахаар төлөвлөж байна гэж Запорожжийн албаныхан мэдэгджээ


2022-05-25 11:04:45

Херсон мужийн захиргаанаас мэдээлснээр, тус бүс нутаг Инженерне орчимд Оросын цэргүүдийн хүч нэмэгдсээр байна. Энэ нь Оросууд Хуляиполь руу урагшлахаар төлөвлөж байна гэсэн.

Харин Запорожжийн албаныхан Оросын эзэнт гүрний Таврия муж байгуулагдсаны 200 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байгаа нь Москва Украины өмнөд хэсгийн эзлэгдсэн газар нутагт хуурамч бүгд найрамдах улс байгуулахаар төлөвлөж байгааг харуулж байна гэж мэдэгдэв.

В.Зеленскийн Тамгын газрын даргын зөвлөх Олексий Арестович Украины арми Хуляиполь орчимд дайсны довтолгоог зогсоож чадсан учраас Оросууд тал бүрт ахих оролдлого хийх магадлал багатай гэжээ.

Эх сурвалж.Уahoo news

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү