Аризонагийн ажиглалтын төвийн 4 барилга ой хээрийн түймэрт өртжээ


2022-06-20 11:39:24

Тусоны баруун өмнөд хэсэгт орших Китт оргил үндэсний ажиглалтын хүрээлэнгийн шинжлэх ухааны бус дөрвөн барилга түймэрт өртөн их хэмжээний гал гарчээ. Аризонагийн Их Сургуулийн Одон орон судлалын тэнхимийн ахлагч Бьюэлл Т.Жаннузи галын улмаас ажиглалтын төвийн дуран болон шинжлэх ухааны барилгууд гэмтээгүй болохыг мэдэгдсэн.

Мөн ой хээрийн гал түймрийн улмаас 533 хавтгай дөрвөлжин миль (1,381 хавтгай дөрвөлжин километр) шатсан байна.Одоогоор түймрийн 72 хувийг унтраажээ.

Харин Нью Мексикийн хойд хэсэгт борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрийн дараах үерийн аюулд санаа зовж буй эрх баригчид Сан Мигель, Мора мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэлтэнд бэлэн байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Associated Press

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү