Өмнөд Африкийн Ист Лондон хотын шөнийн клубт үйлчлүүлж байсан 22 хүн нас барсан тухай орон нутгийн цагдаа мэдэгдсэн байна. Тэдгээрийн ихэнх нь тус байгууллагад нас барсан, зарим нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.

Урьдчилсан мэдээллээр нас барсан хүмүүс 15-20 насны залуучууд, охид байгаа аж.

Одоогоор тэдгээрийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээр нас барагсдын цогцос дээр хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй байна.

Нутгийн оршин суугчдын хэлснээр тус шөнийн клуб насанд хүрээгүй хүүхдүүдэд согтууруулах зүйл зардаг байсан гэж The Guardian мэдээлжээ.

Одоо цогцсуудыг шинжилгээнд оруулах  бөгөөд үүний үр дүнд клубийн зочдыг юунаас болж нас барсныг тогтоохоор эрх баригчид ажиллаж байна.

Франс-Пресс агентлаг мэдээлснээр тэр шөнө тус клубт ахлах ангийн сурагчид олон байсан бөгөөд хичээлийн жил дуусаж, шалгалтаа өгсөн баяраа тэмдэглэсэн гэжээ.

Эх сурвалж: BBC русская служба