Цэрэг татлагыг эсэргүүцсэн жагсаал, дайчилгаа амжилттай болсон гэх Оросын БХЯ-ны мэдээ


2022-09-23 13:18:37

ОХУ 300,000 мянган бэлтгэл офицерийг цэрэг татах ажил эхлэснээр хурдны замыг хаасан эсэргүүцлийн жагсаал болж байна. Иргэд эх орноосоо гарахын тулд нисэх онгоцны буудал руу цувж байгаа, шуугиан дэгдээсэн мэдээлэл “хуурамч” гэж Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн.

Путины дайчилгааны зарлигийн нэг засварласан зүйлд 1 сая хүртэлх хүнийг цэргийн албанд дуудах заалт орсон гэж Ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалжаас иш татан “Новая газета Европ” мэдээлэв.

Харин Санкт-Петербургт нэг шөнийн дотор цэрэг татлагын газрыг шатаасан. Мөн Оренбург болон Забайкальсийн хязгаарт өөр хоёр удаа галдан шатаасан халдлага амжилттай болсон гэж Mediazona мэдээлэв. Жагсагчид “тусгай цэргийн ажиллагаа” нь эх орноо хамгаалахтай огт хамаагүй, зүгээр л “улс төр” гэж хэлжээ.

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам энэ дайчилгааг маш амжилттай болсон. Нэг өдрийн дотор 10,000 орчим хүн цэрэг татлагын газарт “сайн дураараа, цэрэг татлагын мэдэгдэл хүлээхгүйгээр” ирсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Daily Beast

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү