Жозеп Боррель:Хүчнийхэн жагсагчдын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэж байна


2022-09-26 17:08:23

Ираны Ёс зүйн цагдаа хижаб буюу толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар 22 настай Махса Амини бүсгүйг баривчилж толгой руу цохисны улмаас нас барсан хэмээн иргэд үзэж цагдаагийнхан, төр засгийг буруутган жагсаал хийж байна. Жагсаалыг хүчээр тарааж, интернэт холболтыг тасалсан Ираны эрх баригчдыг Европын Холбооноос асуудлыг эв зүйгээр шийдэхийг уриаллаа.

ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Ираны аюулгүйн байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэж байна гэжээ. Энэхүү жагсаалын үеэр иргэд амь үрэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: Итар тасс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү