Дональд Трампын үйлдэл маргаан дагуулав


2022-11-30 10:47:58

2024 онд Цагаан ордонд өрсөлдөхөө албан ёсоор зарласнаас хойш ердөө долоо хоногийн дараа Ерөнхийлөгч асан Дональд Трамп саяхан антисемитийн хуйвалдааны онолыг ярьж шуугиан тарьсан Канье Уэст болон цагаан арьстыг дээдлэгч, Холокостыг үгүйсгэгч Ник Фуэнтес нартай Мар-а-Лагод зоог барьжээ.

Гайхмаар нь Трамп хэт барууны идэвхтэнг урьд өмнө нь танихгүй, оройн хоолонд уриагүй гэж хэлээд Фуэнтесээс холдохыг оролджээ. Энэ үйлдэл нь нь маргаан дагуулсан. Айлчлалын талаар маргаан өрнөж байх үед Трамп өөрийн сошиал медиа платформ болох Truth Social хуудсандаа Уэст Мар-а-Лагод санаанд оромгүй байдлаар гурван найзынхаа хамт ирсэн бөгөөд “бид их эвтэй байсан” гэж бичжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү