АНУ “ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмжээгүй, идэвхжүүлээгүй” гэжээ

АНУ Орос руу довтлохоос зайлсхийж, Украины нутгаас нэвтэрсэн зэвсэгт босогчдыг устгасан гэж Москва мэдэгдсэн. Үүний дараа АНУ-д үйлдвэрлэсэн Humvees зэрэг олон тооны барууны цэргийн машинуудын орхигдсон эвдэрсэн зургуудын зургийг нийтэлсэн юм.
Харин АНУ “ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмжээгүй, идэвхжүүлээгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг ашигласан гэх “нийгмийн сүлжээ болон бусад газар тархаж буй” мэдээллийг хүлээн зөвшөөрсөн ч “эдгээр мэдээний үнэн зөв эсэхэд эргэлзэж байна” гэжээ.
Вячеслав Гладков Белгородад нисгэгчгүй онгоцноос шинэ халдлага хийж, тэсрэх бөмбөг унагаж, машиныг гэмтээсэн гэж мэдэгджээ.Түүний хэлснээр бол нисэгчгүй онгоц машиныг эвдэлсэн хүний амь эрсдээгүй болж мэдээлэл өөрчлөгдсөн юм.
Сэтгэгдэл бичих: