Ажиллах хүчний судалгааны 2023 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 (57.6%) сая нь ажиллаах хүч, 915.9 (42.4%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Ажиллах хүчний 1.2 (96.1%) сая нь ажиллагчид, 48.8 (3.9%) мянга нь ажилгүй хүн байна.
Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.6 (3.3%) мянгаар, өмнөх улирлаас 3.5 (0.3%) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 15.8 (24.5%) мянгаар, өмнөх улирлаас 17.2 (26.1%) мянгаар буурчээ.
Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 54.9 (6.0%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 11.5 (26.6%) мянгаар, өмнөх улирлаас 15.0 (37.7%) мянгаар өссөн байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 7.0 (5.9%) мянга ар, өмнөх улирлаас 1.1 (1.0%) мянган хүнээр буурч 110.9 мянга болжээ. өдөлмөрийн дутуу ашиглалтын 7.2(6.5%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч буюу 40 цагаас бага цагаар ажилладаг, өөражил хийж, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүмүүс байна.