2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авч эхлээд байна. Цахим картын зорчилт өмнө нь 22 байсан бол энэ жилээс 44 болж байгааг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас мэдэгджээ.

Энэ хичээлийн жилд их, дээд 65 дээд сургуульд 25,000 оюутан шинээр элсэн оржээ.