Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн ”Далайн хоолой” гэдэг газар  суудлын автомашин мөс цөмөрч живжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан тул 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.