Хөвсгөл аймаг, Баянзүрх сум. Агар багийн “Хонин-Уул” гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 07:31:09 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.