Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл, Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран нийслэлийн 9 дүүргээс анхлан дүүргийнхээ ЕБ-ын сургуулийн охид, хөвгүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагааны нээлт Эрүүл аюулгүй сургуулийг хамтдаа цогцлооё уриан дор энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааны нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар болон дүүргийн ЕБ-ын сургуулиудын нийгмийн ажилтнууд, охид, хөвгүүдийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөлөөс сургуулийн бүсийн эрүүл, аюулгүй орчныг бий болгох, жендэрийн хэвшмэл ойлголт, үе тэнгийн дээрэлхэлтийг багасгах, арилгах зорилгоор дүүргийн хөвгүүдийн зөвлөлийн дарга Г.Дөлгөөн, охидын зөвлөлийн дарга Б.Танан нар 2023-2024 оны хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Мөн нийслэлийн охид, хөвгүүдийн зөвлөлөөс Сүхбаатар дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөл нь нийслэл, 9 дүүрэг, улсдаа жишиг болохуйц сайн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.