Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрөгч бямба гарагт “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын албан даалгаврыг 1800 төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага, 3238 иргэнд хорооны ажлын албаар дамжуулан мэдээлэ, нийт 173923м2 газар буюу айл өрхийн хашаа, гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, үерийн байгууламжийн далан, гуу жалга ойр орчмын хог хаягдал, шарилж лууль, хөл газрын ургамал цэвэрлэв.
Их цэвэрлэгээнээс гарсан нийт 81 рейс буюу 283,5тн хог хаягдлыг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн 27 хог тээврийн машин зориулалтын цэгт тээвэрлэж ажиллалаа.
Мөн зам талбайн үйлчилгээний албан хаагчид 3, 4, 5, 7, 8, 10, 11 дүгээр хорооны байшин хороолол дундах нийтийн эзэмшлийн талбай, Хангай хотхон, Денвер, Болгар, Батмөнх, Содном, Худаг, Эрхүүгийн гудамжны 47 хогийн сав, 34 сандал, 3326м2 хайс хашлага, 205ш замын тэмдэг тэмдэглэгээ, 347ш гэрлийн шон, 10ш шилэн автобусны буудал зэргийг угаасан байна.