Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 22 суманд 43 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 9, гал түймрийн тохиолдол- 32, биологийн гаралтай аюулт үзэгдэл-1, геологийн гаралтай аюулт үзэгдэл-2 бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 6 хүн нас барж, 4 хүн бэртэж, гэмтсэн харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.