“Этик” продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож, танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Сарын өмнө болсон асуудал юм байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Одоо цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэв.

Харин тус продакшны зүгээс цахим хуудаснаа тайлбар бичихдээ “Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” гэжээ.