Дундаж цалин эрэгтэйчүүдийнх 2.1сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна гэж ҮСХ-ноос мэдээлжээ. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг, урлаг, соёлын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.2 сая төгрөг байгааг олон нийтэд танилцуулаад буй.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 2 дугаарулирлын байдлаар нийт 50.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 757.2 мянган ажиллагч хамрагджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7(3.6%) мянгаарөмнөхулирлаас 730 (1.5%)-аар,харинажиллагчдын тооөмнөх оны мөн үеэс 14.7(2.0%) мянгаарөмнөхулирлаас 20.3 (2.8%) мянгаар тус тус өсжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн

  • 109.3 (14.4%) мянга нь боловсролын салбарын,
  • 110.0 (14.5%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын,
  • 76.8(10.1%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын,
  • 77.9 (10.3%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын,
  • 46.8 (6.2%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын,
  • 52.0 (6.9%) мянга ньбарилгын салбарын,
  • 50.4 (6.7%) мянга нь тээвэр,агуулахын үйл ажиллагааны салбарын,
  • 45.1(6.0%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын,
  • 29.3 (3. 9%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын,
  • 158.7 (21.0%) мянга нь бусад салбарын ажиллагчидбайна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 2 дугаарулирлын тайланд хамрагдсан 757.2 мянган ажиллагчдын сарын медиан цалин1435.2 мянган төгрөг байна.

Медиан цалин өмнөх улирлаас 82.3 (6.1%) мянган төгрөгөөрнэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны 2 дугаар улирлын байдлаар 1.9 саятөгрөг болж, өмнөх оны мөн үеэс 345.6 (22.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 59.2 (3.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.