Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 792.9 (2.4%) саяам.доллар, өмнөх улирлаас 227.5(0.7%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 (15.7%) тэрбум ам.доллар,
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 (23.0%) сая ам.доллар,
  • Засгийн газрынх 92.1 (1.2%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Харин бусад салбарууд ын гадаад өр 993.5 (10.6%) сая доллар, Төв банкных 494.1 (20.0%) сая ам.доллароортус тус буурчээ. Нийт гадаад өрийн 13.8 (40.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (23.6%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.9%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.7 (5. 0%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2023 оны эхний хагас жилд 31.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (9.1%) их наяд төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 2.3 (6.9%) их наяд төгрөгөөр буурсан байна. Засгийн газрын гадаадөр 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2.8 (10.6%) их наяд төгрөгөөр, дотоод өр 119.8 (22.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн.

Харин өрийн баталгаа 196.6 (20.9%) тэрбум төгрөгөөр, барих-шилжүүлэх төрлийн концесс 149.0 (30.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Засгийн газрыннийт өрийн 29.4 (94.5%) их наяд төгрөг нь гадаад өр, 651.6 (2.1%) тэрбум төгрөг нь дотоод өр, 744.1 (2.4%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа, 342.8 (1.1%) тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.