Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар энэ сарын 16-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын нийт ажилтан албан хаагчидтай уулзаж, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.

Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг 2023 онд Тамгын газрын нийт ажилтан албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, сурч хөгжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


Мөн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар  албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналуудаа хэллээ. Улмаар, гарсан саналуудын хүрээнд төрийн албан хаагчдаа дэмжих, хөгжүүлэхэд анхаарч, ямар чиглэлээр сурч хөгжих сонирхолтой байгаа талаар судалгаа гаргах, сонирхсон чиглэлээр сургалтууд зохион байгуулах, мөн нийт ажилтан албан хаагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон юм.

Мөн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ-ын нийт ажилтан албан хаагчдын гаргасан саналуудыг нэгтгэж шат дараатай шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэдгийг онцлон хэллээ.
ЗДТГ-ын хэлтсийн дарга нар  албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналуудаа хэллээ. Улмаар, гарсан саналуудын хүрээнд төрийн албан хаагчдаа дэмжих, хөгжүүлэхэд анхаарч, ямар чиглэлээр сурч хөгжих сонирхолтой байгаа талаар судалгаа гаргах, сонирхсон чиглэлээр сургалтууд зохион байгуулах, мөн нийт ажилтан албан хаагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон юм.
Мөн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдын гаргасан саналуудыг нэгтгэж шат дараатай шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэсэн юм.