Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийг зам тээврийн зөрчил, осол эрсдлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор согтуурал тандах багаж болон холбоо мэдээллийн хэрэгслийг дэд хурандаа М.Эрхэмбилэг даргатай Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд гардуулан өглөө.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд “БНСУ-д үйлдвэрлэсэн мэдрэх чадвар өндөр, 2-3 секундэд хэмжиж мэдээлдэг хамгийн сүүлийн үеийн өндөр технологи бүхий согтуурал тандагч багаж болон бусад хэрэгслийн талаар танилцуулаад дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв.