Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр(2023.11.16) дүүргийн Төлөвлөлт гүйцэтгэлийн Удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нартай дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж, 2023 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Хурлын эхэнд дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Энхтөр 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 онд 4 бүлэг, 18 дэд бүлэг, 193 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар биелэлт 84,3 хувьтай байна.
Тухайлбал,
- Газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 43 ажил төлөвлөснөөс биелэлт 97.5 хувь,
- Газар зохион байгуулалтын нийт 120 ажил төлөвлөснөөс биелэлт 64.14 хувь,
- Нөхөн олговор олгох газрын байршлын нийт 19 ажил төлөвлөснөөс 56,6 хувь,
- Газрын төлбөрийн орлого бүрдүүлэх чиглэлээр нийт 11 ажил төлөвлөснөөс биелэлт 75 хувьтай хэрэгжсэн байна.
Түүнчлэн Баянгол дүүрэгт 2023 онд 32 байршилд 674 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 634 гарааш буулгаж газар чөлөөлсөн байна. Мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Энхтайваны өргөн чөлөө дагуух стандарт, дүрэм журам зөрчсөн хайс, хашааг бүрэн буулгаснаас гадна нийслэл болон дүүргийн Засаг даргын гаргасан Захирамжийн хүрээнд 86 ТҮЦ нүүлгэн шилжүүлсэн гэсэн мэдээллийг өглөө.
Уулзалтын үеэр 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон бөгөөд энэ ажлын хүрээнд,
- 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналыг авах,
- Нийтийн эдэлбэрт авах газрын судалгааг гаргах,
- Автозамын байгууламжийн судалгааг гаргах,
- ААНБ-уудын 50 метрийн зураглалыг гаргах,
- ирэх онд дүүргийн нутаг дэвсгэр дэх тоосгон гарааш чөлөөлөлт болон чөлөөлсөн газарт авто зогсоол, тохижилтын ажлыг хийх судалгааг гаргах. Ингэхдээ гарааш буулгасан байршил болгон дээр улс, нийслэл, ДТХО-аар хийх ажлын судалгааг 1-34 хорооноос авч нэгтгэж тусгах зэрэг ажлыг шат дараатай хийх талаар ярилцлаа.