Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI /ээлжит/ хуралдаан 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ. Үүнтэй холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн ажлын хорооны өргөтгөсөн хуралдаан энэ сарын 05-ны өдөр цахим болон танхимаар хуралдлаа.
Хуралдааныг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн ажлын хорооны дарга Б.Эрдэнэбулган удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1. “Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай”
2. “Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”
3. “Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай”
4. “Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай” асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч, М.Алтангэрэл,
5. “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлыг Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Зоригоо нар тус тус танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд сонсгол хийж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын XI /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо.