Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр ажлын явц, улирлын тайлангаа танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын гол зорилго, төрийн нүсэр бүтцийг багасгаж, яамд үр дүнтэй ажилладаг болгох. Үнэнийг хэлэхэд, төрийн албан хаагч ажлын цагаар тайлан бичиж, нэг тайлангаа 70 гаруй байгууллага руу илгээж байна, ямар ч үр дүн байхгүй.
Засгийн газар, яамд өөрсдийгөө үнэлдэг, дүгнэдэг. Хэн ч өөртөө муу дүн тавихгүй. Харахад өндөр үнэлгээтэй ч бодит байдал дээр иргэдийн сэтгэл ханамж, төрийн хүртээмжтэй байдалд ахиц гардаггүй. Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92-98 хувьтай байна гээд байдаг. Гэтэл иргэдийн төрд итгэх итгэл тэр хэмжээнд байх ёстой ч харамсалтай нь эсрэгээрээ байна. Ийм маягаар явж ирсэн учраас яамдыг үнэлдэг шалгуурыг гаргах ёстой. Ингэхийн тулд олон улсын индексүүдийг ашиглана. Жишээлбэл, авлигын индеск байна. Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 180 улсаас 121-д жагсч байна. Бид авлигатай тэмцээд үр дүн гардаггүй. Авлигатай тэмцэх газрын үүрэг биш. Бүх яам энэ индексийг бууруулахад оролцож, тайлагнана. Байгаль орчны салбар, Хуульзүйн салбарт асуудал шийдэгддэг байх ёстой. Үр ашгаар нь үнэлдэг болох учиртай.
Бид ирэх жил эмийн чанарын асуудалд анхаарч ажиллана. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас судалгаа гаргасан байна. Нэг ноцтой дүгнэлт байна билээ, Монгол Улс иргэдийнхээ өвчлөлд мөнгө хийдэг улс болсон байна гэж. Монголчууд эм биш хор уудгаа больё. Монгол Улсын стандартад байна уу.
Газрын тусгай зөвшөөрлийг шалгана. Хүндээ байна уу, тогтолцоон дээрээ байна уу гэдгий гаргаж ирнэ.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга нь өөрөө хүсэлт гаргаж, нэг мөрдөн байцаагчийн дээр 14 дарга байгааг хэлсэн. Ирэх долоо хоногоос удирдлагуудтай нь уулзана” гэв.