Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт”-ын талаарх сургалтыг (2023.12.05) зохион байгууллаа. Уг сургалтад 34 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар болон дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид гээд нийт 111 алба хаагч хамрагдав.
Сургалтаар хуулийн онцлог зохицуулалт практик хэрэглээний талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.