Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.25-аас 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд) 35.743 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 525 хэргийг хүргүүлжээ.
Үүнээс:
  • Хүний амьд явах эрхийн эсрэг 8,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 230
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19
  • Өмчлөх эрхийн эсрэг 186
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 8
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 53
  • Бусад 17 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 52.038 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 51.970 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 50.852 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1.118 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс:
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3408
  • Танхайрах 240
  • Хүний биед халдах 482
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 319
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 43.232
  • Бусад 4289 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 96 иргэнд 28.800.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 290 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 37, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 145, сураггүй алга болсон хүн 99, шүүхээс даалгасан хүн 95, зөрчил үйлдсэн 47 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
  • Иргэн А, О нар нь Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хууль бусаар археологи, палеонтологийн малтлага хийж, олсон соёлын биет өв болох Протоцератопс үлэг гүрвэлийн хэлхээ ясны олдворыг 2024.01.19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт бусадтай бүлэглэн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2024.01.26-2024.01.29-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 14.840.709 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Т нь бусадтай бүлэглэн Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт 2021.07.15-ны өдөр тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 6.386.666 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Э нь бусадтай бүлэглэн Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2024.02.20-ны өдөр тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 90,507.23 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Л нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 2024.01.10-ны өдөр хууль бусаар 31 ширхэг нойтон “Нарс” мод бэлтгэж, 11.336.061 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн И нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт 2024.03.13-ны өдөр хууль бусаар хуурай “Шинэс” модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 2.152.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн О нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2023.10.11-ний өдөр хууль бусаар нойтон “Шинэс” мод бэлтгэж, 2.650.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Э нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрт 2024.01.26-ны өдөр 1.7 куб метр хэмжээтэй “Шинэс” мод бэлтгэж, 186.591 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Г нь Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2024.02.29-ний өдөр 1.35 куб метр “Шинэс”, “Хуш” мод бэлтгэж, 266.717 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
  • Иргэн Д нь 2024.03.27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024.03.29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчид жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
  • Цахим орчинд 2024.03.15-ны өдөр нэр бүхий цахим хэрэглэгчийн хаягаас байршуулсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн “Т” нь 2024.03.15-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024.03.28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчид жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.