Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.03.25-ны өдөр иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлсэн хэрэг гарсан.
Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан иргэний дээрх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024.03.27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд холбогдогчид шүүгчийн шийтгэврээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.