Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу “Зулын-25”-ны Их дүйчин өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Гандантэгчинлэн хийдээс ном хурж, Жанрайсигийн урд талбайд гал тахиж, зул өргөхөөр төлөвлөжээ.

Жанрайсаг дацангийн хийдээс галын тахилга хийх бөгөөд уншлага номыг монгол хэлээр унших юм байна.

Мөн Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Тэгчинсожин буюу Тэтгэх ариусахуйн сахил хүртээх юм байна.