Орчин үеийн барилгын арга барилыг орхисон ах дүү Анш, Рагхав Кумар нар дэлхийн хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар ууланд гараар шавар баримал байшинг 547 хоногт барьсан. Тэд Ганга мөрний гайхалтай үзэмжтэй алслагдсан орчинд “Бяцхан ферм Форт” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Тэд уран сайхны болон архитектурын авьяас чадвараа нэгтгэн Энэтхэгийн Ришикеш хотын ойролцоох 600 метр квадрат талбай бүхий уулын байшинг зохион бүтээсэн. Тэд “Шувууд, шоргоолжнууд байшингаа барьж чадаж байхад бид яагаад болохгүй гэж? COVID-19 тахал өөрсдийн амьдарч байгаа орчиндоо биднийг эргэлзэхэд хүргэсэн. Тиймээс бодлынхоо очийг асаасаар байшингаа барьсан дуусгасан. Одоо тосгоны оршин суугчдад эко аялал жуулчлалын талаар хичээл зааж эхэлсэн гэжээ.

Мөн цемент үйлдвэрлэхэд зарцуулдаг эрчим хүч нь нүүрстөрөгчийн нийт бохирдлын 8 орчим хувийг эзэлдэг. Материалын тээвэрлэлт нь барилгын салбарыг хөгжүүлдэг ч эрүүл мэндийг бохирдуулах бас нэг хүчин зүйл болдог гэдгийг онцолжээ. Архитектор Рагхав “Шавар бол байшин барихад маш аюулгүй материал юм. Шавар болон бусад байгалийн хийцтэй хольцууд нь амархан баримал болохоос гадна боломжийн үнэтэй, цаг уурын өөрчлөлтөнд тэсвэртэй цахилгаан бага зарцуулдаг гэжээ. Өмнө Калифорнид байгальд илүү ойр байхыг хүссэн нэгэн эр ердөө 200 доллараар байшингаа барьсан. Одоо өргүй амьдарч байгаа аж.