Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас 1 хүн гэмтсэн байна. Тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг.
