Баянзүрх дүүрэг 36 дугаар хорооны “Задгай”-д /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагджээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн “Ланд крузер-78” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.