Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Кабинт” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:30 цагт унтраасан.
Уг гал түймэрт 2200 га талбай өртсөн.
