Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баяндаваа” гэдэг газар  өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 03:27 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 50х15 метрийн хэмжээтэй өвөлжөө, “Исүзү” загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.