Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант баг Өвөлжөөн булаг гэдэг газар ойн түймэр гарсан гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 12:43 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, Бугат сумын Ханжаргалант багийн Байгаль хамгаалагчид, Булган сумын Булган багийн Засаг дарга ажиллаж, 13:07 цагт түймрийг цурамд оруулсан. Уг түймэрт 1,5 га ой шатсан.