Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур дулаарч шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө дулаарч +22…+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 15-17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04.15-аас 04.19-ийг хүртэл Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +21…+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.