Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Гацууртын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 15-ний өдрийн 14:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Түнхэл багийн байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраахаар тус тус ажиллаж 04.15-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулсан.