Булган аймаг, Бугат сум Ханжаргалант багийн “Хандгайт” гэдэг газар ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 19:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.17-ны өдрийн 06.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилдсан байдлаар ойн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан.