Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:36 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:17 цагт цурамд оруулан, 04.22-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтрааж, сумын ойн инженерт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан.