УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн /2025.05.12/ээлжит хуралдаанаар
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн мэдээлэл сонсох
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаарх мэдээллийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн танилцуулга /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцжээ.
Нэгдүгээрт, төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ ийн 24 хувиас доош оруулах бодлого оруулж ирж байна. Энэ хүрээнд төрийн албанд шинэчлэл хийх зорилт дэвшүүлж байна. Төрийн албанд 230 мянган төрийн албан хаагч ажиллаж байна, энэ нь төсвийн урсгал зардалд дарамт учруулж байна гэж бид их ярьсан. 2026 онд төрийн захиргааны албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах. Төрийн өмчит компани хэт данхайсан, төрийн өмчит компани дээр төвлөрч байгаа өмч хөрөнгө, ажилтан албан хаагчдыг зардлын асуудал бий. Энэ хүрээнд Эдийн засаг хөгжлийн яамнаас оруулж ирсэн хөгжлийн төлөвлөгөөнд 2026 оны хувьд төрийн өмчит компанийн репормыг эрчимжүүлэх, зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан нь сайшаалтай” гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Засгийн газар “Төсөв тодотгох шаардлагагүй. Бүх зүйл сайхан байна” гэдэг хэрнээ нөгөө талд “Бартер хийхээс аргагүй, алт ухахаас аргагүй болсон” гэдэг эсрэг тэсрэг юм яриад байгаа. Бодит байдал бол төсвийн орлогын бүрдүүлэлт таагүй байгааг илтгэж байгаа. Иймээс АН-ын бүлэг 2025 оны төсвөө тодотгооч гэдэг байр суурийг илэрхийлж байгаа.
Татварын хэмжээг бууруулах тухай Засгийн газрын бодлого хаана байна вэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд зааснаар одоогийн татварын орчинд хуулийг батлаад явах болж байгаа учраас молиго үмхүүлж болзошгүй байна гэдэг асуудал дээр байр сууриа илэрхийлээд явж байна.
Засгийн газраас өргөн барих гэж байгаа татварын хуулийн шинэчлэл аажмаар саарч байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Энэ байдлаараа 2026 онд татвар буурахгүй юм байна гэж ойлголоо” гэв.
