Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Дуургын нуруу” гэдэг газар Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон талаар өмнө нь мэдээлсэн.

байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 09.24-ний өдөр иргэн Э (46 настай эмэгтэй)-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.