Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нь вакцин. Энэ хүрээнд 0-15 насны хүүхдүүдийг улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажил үргэлжлээд удаж байна.

Дархлаажуулалтын үр дүнд  өвчлөлийн тоо буурч, сүүлийн 24 цагт  2-3 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд улаанбурхан өвчний 13487 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Тус өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 5052 хүүхэд байгаа бол 0-4 насны 3098 хүүхэд байгаа аж. Харин 5-9 насныхны дунд улаанбурхан өвчний 1736 тохиолдол бүртгэгджээ. Иймээс хүүхдээ дархлаажуулалтад хамруулж, эрсдэлээс хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.