Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр баг “Жаргалантын хойд хөндий” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар алба хаагчид, Баян-Овоо, Норовлин сумын Мэргэжлийн ангийнхан, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 18:06 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 27000 га талбай өртсөн.