Сүхбаатар аймаг, Мөнххаан сум Баян-Уул багийн “Чандмань” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2025.10.13-ны өдрийн 13:50 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Мөнххаан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 15:35 цагт цурманд оруулсан бөгөөд 16:50 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 161 га талбай өртөж шатсан.