Монгол Улсын хилээр энэ оны эхний 9 сард давхардсан тоогоор 6 сая зорчигч нэвтэрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 624.1 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Улсын хилээр 3046.5 мянган зорчигч орсны
- 35.9 хувь нь Замын-Yүд,
- 28.1 хувь нь Чингис хаан,
- 8.2 хувь нь Гашуун сухайт,
- 8.1 хувь нь Алтанбулаг,
- 5.8 хувь нь Шивээхүрэн,
- 13.9 хувь нь бусад боомтоор орсон байна.
Зорчигчдын 2277.0 мянга нь Монгол Улсын иргэд, 769.5 мянга нь гадаад улсын иргэд байгаа аж.
Монгол Улсын хилээр орсон иргэдийг 2024 оны мөн үеийнтэй харьцуулахад 255.5 мянга, гадаад улсын иргэд 70.5 мянгаар их байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 461.9 мянга нь эрэгтэй, 307.6 мянга нь эмэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллэв.
Гадаад зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 483.3 мянга нь 30-59 насныхан байна.
Зорчсон хугацаагаар нь авч үзвэл
- 115.2 мянга нь 10 хүртэл хоног,
- 573.5 мянга нь 30 хүртэл хоног,
- 7.9 мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 73.0 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл
- 64.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг,
- 30.1 хувь нь Европ,
- 2.9 хувь нь Америк,
- 1.6 хувь нь Ойрх Дорнод,
- 0.9 хувь нь Өмнөд Ази,
- 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид байна.
Хилээр орсон гадаадын зорчигчдын
- 30.9 хувь нь БНХАУ-ын иргэд,
- 23.5 хувь нь ОХУ-ын иргэд,
- 21.3 хувь нь БНСУ-ын улсын иргэд,
- 3.9 хувь нь Япон улсын иргэд,
- 2.7 хувь нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд,
- 17.7 хувийг бусад улсын иргэд юм.
