Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан Увс аймагт гашуудал зарлах тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол батлагджээ. Тогтоолд “Увс аймгийн засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан 2025.10.31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл хугацаанд гашуудал зарласугай” гэжээ.

Түүнчлэн энэ сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёр хүртэл буулгах юм байна. Мөн тус өдрийн 12:00 цагт Увс аймаг даяар автомашины дуут дохиоллыг өгч, төрийн нийт албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэжээ.