Дорнод аймаг, Матад сум 6 дугаар багийн “Бөөн нуур” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:35 цагт цурамд оруулан 15:33 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 1600 га талбай өртөж шатсан.
Мөн Дорнод аймаг, Чойбалсан сум 3 дугаар багийн “Хярт” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, 2025.11.03-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн байна.
Дорнод аймаг, Гурванзагал сум 2 дугаар багийн “Баян” гэдэг газар хээрийн гал түймрийг 21:24 цагт цурамд оруулан 22:39 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 600 га талбай өртөж шатсан.
