Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, их цас орж, цасан шуурга шуурна, салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 0 градус орчим байна.
Төлөв байдал: 11 дүгээр сарын 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 09-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.
