Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар З.Нарантуяаг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь түүнийг холбогдох хуулийг зөрчин томилсон гэж үзсэн байна.
Дээрх шийдвэртэй холбогдуулан З.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа “МАН-ын даргын өрсөлдөөний кнопны наймаанд Хөгжлийн банк өртсөөн, зайлуул.
Тэгээд ч айлын “гал тогоо”-ноос гарч, ижил сүрэгтээ нийлье дээ энэ чинь одоо хэ хэ… цаг хугацааны л асуудал байсан, оны эцсийн баланс тайланг нь жаахан аятайхан болгож өгөөд явъя гэж байсан угаасаа.
Хөгжлийн банкны хамгийн том риск нь ТӨР буюу МАН.
Удирдлагыг нь түүхэндээ хэзээ ч нээлттэй сонгон шалгаруулж үзээгүй БАНК-ийг нээлттэй зарлахаас өөр аргагүй байдалд оруулж байгаадаа харин туйлын баяртай байна” гэжээ.
