Кино зураг авалтад ашиглах зориулалттай “Доллар”-ыг солиулахыг завдсан үйлдэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 6-11-ний хооронд тусгай тэмдэг, дардастай, хуурамч валют, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, арилжааны банкуудад солиулахыг завдсан дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
- Энэ сарын 6-нд Хан-Уул дүүргийн Д-ийн дугаар хорооны нэгэн банкны салбарт хуурамч 100 ам.доллар солиулсан гэх гомдол
- Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог иргэнд 1000 ам.доллар солиулсны 300 ам.доллар нь хуурамч байсан гэх гомдлуудад шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар кино зураг авалтад ашиглах зориулалттай “Доллар” байсан нь тогтоогдсон байна.
