Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8…-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -4…-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 28, 30, 12-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-өөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40…-45 градус, өдөртөө -21…-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.